Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын Таеквондогийн оюутны 2025 оны УАШТ нь дөрөвдүгээр сарын 26-27-ы өдөр Дотоод хэргийн их сургуулийн спортын зааланд явагдана.
Мандатыг 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны 13.00-15.00 цагт МУБИС-ийн БТС-ийн 2 давхарт 214 тоот танхимд МОСХ-ны мандатын ажлын хэсгээс олгоно гэдгийг Монголын оюутны холбооноос мэдэгдлээ. Тэмцээний Техникийн зөвлөлгөөнийг мандат олгож дуусаад, тухайн өдрийн 16:00 цагаас МУБИС-ийн 112 тоот танхимд зохион байгуулна.
Ж.Ичинхорлоо