Сонгинохайрхан дүүрэгт нас барсан байдалтай 5-6 сартай нярайн цогцос олджээ

Сонгинохайрхан дүүрэгт нас барсан байдалтай 5-6 сартай нярайн цогцос олджээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нас барсан нярай хүүхэд хаясан байсан хэрэг гарчээ. 

Тодруулбал, энэ сарын 16-ны /2025.04.16/ өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос хаясан байсныг иргэд олж, цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байна. Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 5-6 сартай байж болзошгүй нярай хүүхэд нас барсан байдалтай байжээ. Хүүхдийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоох, бусад шаардлагатай нотловол зохих байдлыг тогтоохоор хуулийн байгууллагаас ажиллаж эхэлжээ.