Монголын Оюун Ухааны Академиас бэкгамоны гуравдах удаагийн УАШТ-нд улсын чансаанд тэргүүлж буй шилдэг 80 тамирчин оролцоно гэдгийг өнөөдөр мэдэгдлээ.
Монголын Бэкгамоны Холбоо, Монголын Оюун Ухааны Академитай хамтран “Оюуны наадам”-ын хүрээнд жил бүр Бэкгамоны УАШТ-ийг зохион байгуулдаг. Тус тэмцээний хүрээнд чансааны үзүүлэлтээр насанд хүрэгчдийн болон өсвөр /13-17/, насны ангиллын шилдэг 30 тамирчин, бага насны ангиллын шилдэг 20 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдөх аж. Тэмцээнийг энэ сарын 25-ны баасан гарагт 08:00-18:00 цагийн хооронд Удирдлагын академын сургалт зөвөлгөөний хурлын зааланд зохион байгуулахаар болсон байна.
Ж.Ичинхорлоо