Төрийн өндөр албан тушаалтны биед халдахыг завдсан гэх Г.Ганхуягийг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ

Төрийн өндөр албан тушаалтны биед халдахыг завдсан гэх Г.Ганхуягийг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ

Улсын харцага Г.Ганхуягийг "Бусдыг заналхийлсэн" гэх хэрэгт буруутгаж, Тагнуулын байгууллагаас хойшлуулашгүйгээр цагдан хориод байгаа билээ.

Тэгвэл түүнийг цагдан хорьсон хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор прокуророос Г.Ганхуягийг үргэлжлүүлэн хорих саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Яг одоогийн байдлаар тус саналыг шүүх хэлэлцээгүй байгаа аж. 

Эргэн сануулахад, Г.Ганхуяг нь өөрийн цахим хуудаснаа буутай зургаа нийтэлж, "Үхэлтэй нүүр тулаад олны хандиваар арай гэж амьд үлдсэн хүмүүс сүнсээ худалдчихаад ирсэн байдгийг Н.Учрал, Н.Тэгшбаяр хоёрын жишээн дээр нүдээрээ харлаа. Хэнд ч хэрэггүй нууц төлөвлөгөө боловсруулж байгаад эх орноо зарсан, эх орноосоо урвасан, уран сурталчилсан, ураны хуулийг батлалцсан хэдэн мөнгөний боолуудыг амжиж хороочихоод бахархалтайгаар инээж үхнэ. Хэн үхэх ялтай вэ" гэх пост оруулсан байдаг. Улмаар түүнийг төрийн өндөр албан тушаалтны биед халдахын завдсан гэх үндэслэлээр Тагнуулын байгууллагаас хойшлуулшгүйгээр цагдан хориод байгаа юм.