Г.Ганхуягийн үргэлжлүүлэн хорих санал одоогоор шүүхэд ирээгүй байна

Г.Ганхуягийн үргэлжлүүлэн хорих санал одоогоор шүүхэд ирээгүй байна

Улсын харцага Г.Ганхуягийг "Бусдыг заналхийлсэн" гэх хэрэгт буруутгаж, хойшлуулашгүйгээр цагдан хориод байгаа билээ.

Тодруулбал, Г.Ганхуяг нь өөрийн цахим хуудаснаа буутай зургаа нийтэлж, "Үхэлтэй нүүр тулаад олны хандиваар арай гэж амьд үлдсэн хүмүүс сүнсээ худалдчихаад ирсэн байдгийг Н.Учрал, Н.Тэгшбаяр хоёрын жишээн дээр нүдээрээ харлаа. Хэнд ч хэрэггүй нууц төлөвлөгөө боловсруулж байгаад эх орноо зарсан, эх орноосоо урвасан, уран сурталчилсан, ураны хуулийг батлалцсан хэдэн мөнгөний боолуудыг амжиж хороочихоод бахархалтайгаар инээж үхнэ. Хэн үхэх ялтай вэ" гэх пост оруулсан байдаг. Улмаар түүнийг хойшлуулшгүйгээр цагдан хорьсон байв. 

Тэгвэл Г.Ганхуягийн үргэлжлүүлэн хорих санал одоогоор шүүхэд ирээгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг хойшлуулшгүйгээр цагдан хорьсон хугацаа өнөөдөр дуусах бөгөөд энэ хугацаанд түүнийг үргэлжлүүлэн хорих санал ирэхгүй бол суллах юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.