ЦУОШГ-ын даргаар Э.Баттулгыг томилж, тамгыг нь гардуулан өглөө

ЦУОШГ-ын даргаар Э.Баттулгыг томилж, тамгыг нь гардуулан өглөө

Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр ЦУОШГ-ын даргаар Эрхэмбаярын Баттулгыг томиллоо. Иймд БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа энэхүү шийдвэрийг танилцуулж, тамгыг гардуулан өглөө.

Э.Баттулга нь 2002-2004 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газарт мэргэжилтэн,

2004-2008 Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд мэргэжилтэн, орлогч дарга, газрын дарга,

2008-2011 Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын дарга, орлогч дарга,

2013-2016 Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын дарга,

2016-2020 Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын дарга,

2020-2022 Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга

2022-2023 Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга,

2024- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Үүнээс 19 жил удирдах албан тушааж хашиж байсан мэдлэг, туршлагыг нь үндэслэн ийнхүү томилжээ.




Намрын чуулганыг өнөөдөр нээнэ

40 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө