ОХУ-ын Хиагт шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсаас ОХУ руу болон буцах тээврийн хэрэгслийг шалгаж нэвтрүүлдэг. Тэнд хоёрдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын иргэн гарал үүсэл нь тодорхойгүй, сав, баглаа боодол, тэмдэглэгээ, мал эмнэлгийн гэрчилгээгүй бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг завдсан талаар тус улсын хэвлэлд мэдээллээ.
Уг бүтээгдэхүүн нь эпизоотизмын таагүй нөхцөлтэй орноос оруулж ирсэн тул ОХУ-д оруулахыг хориглосон байдаг байна. Энэ нь Гаалийн холбооны комиссын 2010.06.18-ны өдрийн 317 тоот шийдвэрээр батлагдсан Евразийн эдийн засгийн холбооны хил, нутаг дэвсгэрт мал эмнэлгийн хяналтыг хэрэгжүүлэх нэгдсэн журмын тухай журмыг зөрчсөн гэж Эрхүү муж, Буриадын Россельхознадзорын захиргаанаас мэдээлэв. Улмаар Захиргааны зөрчлийн хэрэг үүсгэж, бүтээгдэхүүнийг Монгол руу буцаасан байна. Өмнө нь мөн үүнтэй төстэй хэрэг гарч байв.
Тодруулбал, Энэ сарын эхээр Монгол Улсын иргэн ОХУ-ын хилээр хоёр элбэнх гаргах гэж байсныг Эрхүү муж болон Бүгд Найрамдах Буриад улсын албаны байцаагч илрүүлсэн байдаг.
Тус улсын хуулийн дагуу ямар нэгэн амьтныг 5а маягтын мал эмнэлгийн гэрчилгээ, Холбооны мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн хяналтын албаны экспортын зөвшөөрлөөр гаргах ёстой. Улмаар Монгол Улсын иргэнд хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 10.8-д заасан "Мал, амьтныг тээвэрлэх, жолоодох, нядлах, малын гаралтай бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, хадгалах, борлуулах мал эмнэлэг, ариун цэврийн дүрэм зөрчсөн" гэж үзээд хоёр элбэнхийг Оросын нутаг дэвсгэрт буцаасан байдаг.