Завханы ИТХ-ын төлөөлөгч нар амралтын газарт архидан согтуурч, зодолдсоны улмаас 2-3 хүн гэмтэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

Завханы ИТХ-ын төлөөлөгч нар амралтын газарт архидан согтуурч, зодолдсоны улмаас 2-3 хүн гэмтэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль"-ийн санал хураалт 2024 оны 10 сарын 11-ний өдөр явагдсан билээ. 

Тус сонгуулийн үр дүнд байгуулагдсан Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар энэ амралтын өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Хан хужирт" амралтын газар амрах үеэрээ нэгнийхээ биед халдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Завхан аймгийн иргэдийн төлөөлөгч нар дээрх амралтын газар архидан согтуурч, улмаар маргалдаж, зодолдсон байна. Уг зодооны улмаас 2-3 хүн гэмтэл авч, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн төвд эмчилгээ үйлчилгээ авч байгаа аж. Тэдний дунд Завхан аймгийн АН-ын дарга нарын хүмүүс багтаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Зодооны хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүсийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.