Цагдаагийн байгууллагын тусгай 102 дугаарт 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр буюу бүх нийтийн амралтын өдрөөр нийт 1959 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 1676 нь зөрчлийн шинжтэй байсан бол 96 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл байв. Оны эхний өдөр хүний биед халдсан 40, хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 175, хулгайн 11, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил илэрсэн бол 185 хүн эрүүлжүүлэгджээ. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 96 тохиолдол бүртгэгдсэн байна.
