СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Алион загварын суудлын автомашин мөс цөмөрч суусан байсныг татан гаргажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Алион загварын суудлын автомашин мөс цөмөрч суусан байсныг татан гаргажээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын Урт багийн “Баадааны гол” гэдэг газар Баадааны голын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 17:10 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь 53 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос тус аймгийн Цагаан-Овоо сумын чиглэлд зорчиж явсан иргэн Т-гийн Алион загварын суудлын автомашин мөс цөмөрч суусан байсныг татан гаргасан. 




Өнөөдөр бар өдөр

51 минутын өмнө