АНУ-ын Жоржиа мужийн Виндер хотын ахлах сургуульд энэ долоо хоногийн Лхагва гараг /2024.09.04/-т 14 настай хүүхэд гал нээж дөрвөн хүн амиа алдаж, олон хүн шархадсан хэрэг гарсан. Тэгвэл Жоржиа мужийн Мөрдөн байцаах товчооноос, "Виндер хотын Апалачи ахлах сургуульд халдлага үйлдсэн этгээдийн аавыг тус хүн амины хэрэгтэй холбогдуулан баривчилсан. 14 настай Колт Грейгийн аав 54 настай эрийг хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж "хүүхдэдээ харгис хэрцгий хандсан" хэрэгт буруутгаж байгаа" гэж өчигдөр /2024.09.05/ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNN