Баруун-Урт, Сүхбаатар сум чиглэлд 67 км авто зам тавих ажлыг эхлүүлжээ

Баруун-Урт, Сүхбаатар сум чиглэлд 67 км авто зам тавих ажлыг эхлүүлжээ

Улсын төсвийн 11,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баруун-Урт-Сүхбаатар чиглэлийн хатуу хучилттай авто зам, гүүрний ажил эхэлжээ. 

Нийтдээ 67 км авто зам тавигдах бөгөөд эхний ээлжид Уртын голын цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талаар Баруун-Урт голын эхэнд гүүр, Наадмын талбайн зүүн урдаас Сүхбаатар сум чиглэлд энэ жилдээ 9,3 км авто тавигдах юм байна. Тус замын гүйцэтгэгч компаниар “Монгол зам групп” ажиллаж байгаа аж.