Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Маргааш буюу энэ сарын 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нугийн зарим газраар, энэ сарын 14-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар, энэ сарын 15-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, маргааш буюу энэ сарын 13-нд нутгийн зарим газраар, 14-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Энэ сарын 13-нд нутгийн хойд хэсгээр, энэ сарын 14-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +15...+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +24...+29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу энэ сарын 15-нд нутгийн баруун хэсгээр, энэ сарын 16-нд ихэнх нутгаар дулаарна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.