Байлдааны зориулалттай их хэмжээний сум хадгалж, тээвэрлэсэн нэг хэрэг прокурорт хянагдаж байгаа бол өөр нэг хэргийг Тагнуулын байгууллага шалгаж байна

Байлдааны зориулалттай их хэмжээний сум хадгалж, тээвэрлэсэн нэг хэрэг прокурорт хянагдаж байгаа бол өөр нэг хэргийг Тагнуулын байгууллага шалгаж байна

Сүүлийн үед байлдааны сум их хэмжээгээр хадгалж, тээвэрлэх гэмт хэрэг нэлээдгүй гарах болжээ. 

Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний дугаар ангиас иргэн Н нь энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн ПС загварын 700 ширхэг сумыг хууль бусаар олж авч, тээвэрлэсэн хэрэг гарсан. Тус хэргийг хуулийн байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж иргэн Н-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа. 

Мөн Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн дөрөвдүгээр сард байлдааны зориулалттай их хэмжээний сумыг тодорхой зорилгоор цуглуулан хадгалж байсан бүлэг этгээдүүдийг илрүүлж, саатуулсан. Өдгөө мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм.