“Хаврын хит-2024” тоглолт тавдугаар сарын 11-нд UB palace-д тоглоно

“Хаврын хит-2024” тоглолт тавдугаар сарын 11-нд UB palace-д тоглоно

Өлзий телевизээс уламжлал болгон зохион байгуулдаг “Хаврын хит-2024” нийтийн дуучдын нэгдсэн тоглолт тавдугаар сарын 11-нд болно. Тоглолт UB PLACE-н концертын их танхимд ганцхан удаа 19:00 цагаас болох юм.

Нийтийн дуучдын шилдгийн шилдэг бүтээлүүдийг нэгэн тайзнаа эгшиглүүлдэг хаврын хит тоглолтын үеэр уран бүтээлчид өөрсдийн хит бүтээлүүдийг сонсогч түмэндээ хүргэдэг. Тэр ч утгаараа "Хаврын Хит - 2024" тоглолтод шилдгийн шилдэг уран бүтээлүүд эгшиглэж, үзэгч таны мэлмий сонорыг баясгах юм.

Энэ удаагийн "Хаврын Хит - 2024" тоглолтод МУАЖ Дуучин А.Долгор, Төрийн соёрхолт Д.Сосорбарам, МУГЖ Дуучин Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ Дуучин Б.Батболд,  МУГЖ Дуучин С.Ганзориг, МУГЖ Дуучин У.Далантай,  МУГЖ Дуучин Ж.Уранчимэг, МУГЖ  Дуучин Э.Бүрнээбаяр, МУГЖ Дуучин С.Эрдэнэцэцэг, МУГЖ ДУУЧИН Амаржаргал Б.Болдбаатар, СТА Дуучин Ч.Алтантүлхүүр, Л.Банзрагч, Д.Бурмаа, П.Жимсээ, Н.Мөнгөншагай, Л.Нарантуяа, Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий, Т.Баянжаргал, А.Хосбаяр, Дашдэмбэрэл  хос дуучид, Д.Жавхаасайхан Д.Үүрийнтуяа,  Ая зохиогч Б. Пүрэвсүрэн, Б. Болд Х.Мөнгөнцэцэг, А.Анхбаяр Б.Чанцалдулам, Д.Амарсайхан Ж.Солонго, Б.Гүрбадам, Б.Нямзагд, Хандмаа дуучин Э.Бат-Энэрэл, Г.Сүхээ, нар оролцох юм."Хаврын хит-2024" нийтийн нэгдсэн тоглолт 2024 оны 5 дугаар сарын 11-ны өдөр 19:00 цагаас UB паласын концертын их танхимд тоглоно.  Тасалбарыг UB паласын билетийн кассаар худалдаалахаас гадна Ticket.mn, 1900-1950 үнэгүй хүргэнэ.  Дэлгэрэнгүй мэдээллийг 9494-1909, 8698-1909 дугаараас аваарай.