Өмнөговиос олдсон шинэ зүйлийн үлэг гүрвэлийн яс 70 сая жилийн өмнөх Цэрдийн галавын сүүлч үеийнх болохыг тогтоожээ

Өмнөговиос олдсон шинэ зүйлийн үлэг гүрвэлийн яс 70 сая жилийн өмнөх Цэрдийн галавын сүүлч үеийнх болохыг тогтоожээ

Эрдэмтэд Монголоос хагас усан шумбагч махчин байж болзошгүй шинэ үлэг гүрвэлийн олдвор олсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, Монголын Өмнөговь аймгаас шувуун төст үлэг гүрвэлийн яс олсон бөгөөд түүнийг "Natovenator polydontus" буюу "Олон шүдтэй усанд сэлэгч анчин" гэж нэрлэсэн юм. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Тэгвэл Монголын ШУА, Японы Хоккайдо их сургуулийн судаачдын хамтарсан багийнхан 2016 онд Монголоос олсон үлэг гүрвэл одоогоос 70 сая жилийн өмнөх Цэрдийн галавын сүүлч үеийнх болохыг тогтоосон тухай Японы “Ёомиүри” сонин мэдээлжээ.

Тус олдвор нь орчин үеийн унтаж буй шувуу шиг дүртэй бөгөөд “Jaculinykus yaruui” буюу хурдан луугийн сарвуу гэдэг нэртэй энэ үлэг гүрвэл нь alvarezsaurid буюу жижиг биетэй, богино хөлтэй, шувуу шиг дүртэй зүйлд хамаардаг аж. Олдвор хөлөө нугалж, толгойгоо биедээ наасан байдалтай олдсон бөгөөд тэр нь орчин үеийн шувууны унтах байрлалтай адилхан байсан юм. Тиймээс судлаачид уг олдворыг орчин үеийн шувууны унтаж буй зан байдлыг харуулах түүхийн ул мөр гэж үзжээ.