Монголбанкны зарласан албан ханшаар гуравдугаар сарын дунд үеэс ам.доллар төгрөгийн эсрэг суларч, ханш тогтворжих хандлагатай байна. Тодруулбал, гуравдугаар сарын 17-нд ам.долларын эсрэг төгрөгийн албан ханш 3,528.05 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдрийн /2023.04.13/ 27 төгрөгөөр буурч, 3,501.68 төгрөгтэй тэнцэв. Мөн өнгөрсөн онд валютын нөөц 2.5 тэрбум долларт хүрч унасан байсан бол сүүлийн долоо хоногийн байдлаар валют 3 тэрбум 438 сая долларт хүрч 4-5 сарын импортыг хангах боломжтой нөөцтэй байна.
