Нийслэлийн есөн дүүрэгт элэгний В вирусний эсрэг вакцин хийж байна

Нийслэлийн есөн дүүрэгт элэгний В вирусний эсрэг вакцин хийж байна

Нийслэлийн есөн дүүргийн дархлаажуулах цэгт элэгний B вирусний эсрэг вакцин хийх ажил үргэлжилж байна.

2000 оноос хойш элэгний В вирусний эсрэг вакциныг дөнгөж төрсөн нярайд 24 цагийн дотор хийж байгаа бол вакцины үйлчлэлийн хугацаа хүүхэд бүрийн онцлогоос хамаарч дээд тал нь 15-16 жил орчим байдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс иргэн та В, С вирустэй эсэхээ мэдэхгүй байгаа бол харьяа сум болон өрхийн эрүүл мэндийн төв дээрээ очиж илрүүлэг шинжилгээнд хамрагдах боломжтой аж. Харин шинжилгээгээр вирус илрээгүй бол В вирусийн эсрэг вакцинд сайн дураараа хамрагдахыг Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Нийслэлийн есөн дүүргийн дархлаажуулах цэгийн байршлыг танилцуулж байна.

  • Баянзүрх дүүрэг: 10-р төв,
  • Баянгол дүүрэг: ЭМТ-ийн 3-р байр, Ахмад хүүхдийн эмнэлэг,
  • Чингэлтэй дүүрэг: Хайлаастын хүүхдийн амбулатори,
  • Сонгинохайрхан дүүрэг: Эрүүл мэндийн төв,
  • Сүхбаатар дүүрэг: Эрүүл мэндийн төв,
  • Хан-Уул дүүрэг: Эрүүл мэндийн төв,
  • Налайх дүүрэг: Эрүүл мэндийн төв,
  • Багануур дүүрэг: Эрүүл мэндийн төв,
  • Багахангай дүүрэг: Эрүүл мэндийн төвд вакцин хийж байна.

Нэг удаагийн тун 5000 төгрөгний үнэтэй бөгөөд 100900020001 тоот Төрийн сангийн дансанд төлбөрөө тушаан, баримтаа авчран дархлаажуулалтандаа хамрагдах аж.




Өнөөдөр хулгана өдөр

15 цагийн өмнө