Хэргийн газрыг орхин зугтаасан жолоочийг нэг жил жолоодох эрхийг нь хасаж, 100 мянган төгрөгөөр торгоно /ВИДЕО/

Хэргийн газрыг орхин зугтаасан жолоочийг нэг жил жолоодох эрхийг нь хасаж, 100 мянган төгрөгөөр торгоно /ВИДЕО/

Тээврийн цагдаагийн Шуурхай зохицуулалтын хэлтэсд нэг өдөрт 350-400 орчим дуудлага бүртгэгдэж байгаагийн 10-15 орчим тохиолдолд нь хэргийн газрыг санаатайгаар орхин зугтаах зөрчил гаргаж байна.

Зөрчлийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр ослын газрыг орхиж зугтаасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, мөн 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалт хэрэгжиж эхлээд байна.

Иймд жолооч, иргэдийг замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрмийг чанд мөрдөж, осол, зөрчил гарсан тохиолдолд хариуцлагатай хандахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

ВИДЕО: