Пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Турк улсын Истанбул зохион байгуулагдсан билээ.
Тэгвэл тус тэмцээнд манай улсын тамирчин ОУХМ Э.Нанзаддорж “суултын төрөл”-д 252.5 кг, “шахалтын төрөл”-д 185 кг, “таталтын төрөл”-д 242.5 кг татаж нийлбэр дүнгээр 680 кг өргөж дөрөвдүгээр байр, “шахалтын төрөл”-д 185 кг шахаж гуравдугаар байр эзэлж хүрэл медалийн эзэн боллоо. Энэхүү медаль нь түүний Дэлхийн аваргын дөрөв дэх хүрэл медаль болж байна.