ФОТО: The MongolZ баг "1win Private Club Season 2" тэмцээнд түрүүллээ

ФОТО: The MongolZ баг "1win Private Club Season 2" тэмцээнд түрүүллээ

Монголын The MongolZ баг Counter-Strike 2 (CS2) тоглоомын 1win Private Club Season 2 олон улсын тэмцээнд түрүүлж, 25,000 ам.долларын шагнал хүртлээ.

Тус тэмцээн аравдугаар сарын 19–22-ны өдрүүдэд Серби улсын Белград хотод болж, найман баг өрсөлджээ. Нийт шагналын сан 100,000 ам.доллар байсан бөгөөд аварга баг 25,000, дэд байр эзэлсэн баг 17,500 ам.долларын шагнал хүртэхээр байв. Аравдугаар сарын 22-нд болсон финалын тоглолтод The MongolZ баг ОХУ-ын PARIVISION багийг гурван газрын зурагт дараалан хожиж, 3:0-ийн харьцаагаар аваргалсан байна.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө