BLACKPINK хамтлагийн гишүүн ROSÉ шинэ уран бүтээлийнхээ клипийг Apple компанийн шинээр танилцуулсан iPhone 18 Pro утсаар бичүүлжээ.
Тэрбээр “New Trick” нэртэй шинэ синглээ есдүгээр сарын 17-нд гаргах бөгөөд уг дууны клипийг iPhone 18 Pro-оор бүрэн зураг авалт хийсэн байна. Энэхүү уран бүтээлийг Apple-ийн “Shot on iPhone” кампанит ажлын хүрээнд хийсэн байна.
“New Trick” дууны клипийг BLACKPINK-ийн “JUMP” дууны клипийг мөн найруулсан найруулагч Dave Meyers бүтээсэн байна. Тус клипний хэсгээс Apple болон ROSÉ өчигдөр /2026.09.11/ танилцуулсан билээ. ROSÉ шинэ уран бүтээлээ өмнөх цомгийнхоо илүү гунигтай өнгө аясаас ялгаатай, хөнгөн бөгөөд эрч хүчтэй чиглэлд хийсэн хэмээн Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Түүний “New Trick” дуу есдүгээр сарын 17-нд АНУ-ын зүүн эргийн цагаар 19:00 цагт, Монголын цагаар есдүгээр сарын 18-ны өглөө 07:00 цагт цацагдах юм.