Загвар өмсөгч, фитнесс модель Э.Эрдэнэцогт буюу Ээгийфит нас барсан гэх мэдээлэл өчигдөр /2026.09.06/ цахим орчинд тархсан. Тодруулбал, түүний дүү гэх хүний цахим орчинд нийтэлсэн гэх постыг бусад хэрэглэгчид хуулан түгээж, сошиал дахь дайралтад өртсөний улмаас амиа хорлосон гэх агуулгатай мэдээллүүд цацагдаад байна.
Уг мэдээлэлтэй холбоотойгоор тодруулахад, Э.Эрдэнэцогт нь өнгөрсөн жилээс хойш Монгол Улсын хилээр нэвтрээгүй гэх мэдээлэл байгаа бөгөөд Монгол Улсад нас барсан тухай бүртгэл одоогоор бүртгэгдээгүй байна. Харин түүний одоогийн байгаа газар болон нас барсан гэх мэдээлэл үнэн эсэхийг Гадаад харилцааны яамнаас тодруулж байна.
Энэ талаар ГХЯ-наас “Вьетнамд суугаа ЭСЯ-наас холбогдох байгууллагад хүсэлт тавьж, тодруулахаар ажиллаж байна. Одоогоор мэдээлэл ирүүлээгүй байна” гэв.