Философич гэх С.Молор-Эрдэнийн "цагдан хоригдохгүй" гэсэн гомдлыг 14 цагаас шүүх хэлэлцэнэ

Философич гэх С.Молор-Эрдэнийн "цагдан хоригдохгүй" гэсэн гомдлыг 14 цагаас шүүх хэлэлцэнэ

Философич С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас хойшлуулшгүйгээр саатуулж, шалгаж эхлээд байгаа бөгөөд түүнийг прокурорын саналыг үндэслэн 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. 

Тэгвэл С.Молор-Эрдэнийг "хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа" гэх үндэслэлээр 30 хоног хорихоор болсон байдаг. Тэгвэл түүний өмгөөлөгчдийн зүгээс тус 30 хоног цагдан хорих шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргасныг шүүх хүлээн авсан бөгөөд өнөөдөр буюу есдүгээр сарын 8-ны 14.00 цагаас гомдлыг хэлэлцэх аж.