УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10:00 цагт нээлтээ хийлээ. Үргэлжлүүлэн 11:00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдана.
Бүлгүүдийн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотгол болон цаг үеийн зарим асуудлыг хэлэлцэхээр товлосон байна. Харин 14:00 цагаас УИХ-ын нэгдсэн хуралдаан үргэлжилж, Засгийн газраас наймдугаар сарын 20-нд өргөн мэдүүлсэн төсвийн тодотголын төслийг хэлэлцэнэ.