Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно

Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно

Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцууллаа. 

Өнөө шөнө Төв аймгийн зүүн, Дорноговийн хойд хэсэг, Дундговь, Өмнөговь, Говь-Сүмбэр, Сүхбаатарын нутгаар, 06-ны өдөр Өмнөговийн нутаг, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр ахиу хэмжээний бороо орж, салхи шуургатай байх тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

09-р сарын 04-ний 20 цагаас 09-р сарын 05-ны 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Архангай, Орхоны зарим сумд, Булган, Сэлэнгийн өмнөд сумдаар 0.0-1.4 мм буюу бага зэргийн бороо, Өвөрхангай, Төв, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатарын ихэнх сумд, Өмнөговийн хойд, Дорнодын өмнөд сумдын нутгаар 2.0-25.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Өдөртөө Сүхбаатарын ихэнх сумд, Хөвсгөл, Архангайн зарим сумд, Булганы хойд, Төв, Дундговийн зүүн, Хэнтийн өмнөд сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, Өмнөговь, Дорноговийн ихэнх сумд, Дорнодын өмнөд сумдын нутгаар 0.0-15.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо, Хөвсгөлийн уулсаар бороо, нойтон цас орно.Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +2...+7 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр +22…+27 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, 5.0-10.0 мм бороо орно. Өдөртөө үүл багасна бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, 10.0-20.0 мм бороо орно. Өдөртөө үүл багасна бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +13...+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, 5.0-10.0 мм бороо орно. Өдөртөө үүл багасна бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 11-13 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +12...+14 градус дулаан байна.




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө