Б.Дашпүрэв: Есдүгээр сард энгийн АИ-92 бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй тул иргэд саванд нөөцлөх шаардлагагүй

Б.Дашпүрэв: Есдүгээр сард энгийн АИ-92 бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй тул иргэд саванд нөөцлөх шаардлагагүй

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахууны штабын хуралдааны ээлжит мэдээллийг хүргэлээ.

Тэрбээр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд УБ хотод байрлах 134 шатахуун түгээх станцад 1792 тонн бүтээгдэхүүн, орон нутгийн 125 шатахуун түгээх станцад 1597 тонн автобензиний ачилтыг хийжээ. Энэ долоо хоногт багтааж доголдлыг арилгахыг хичээж байна гэв. Улсын хэмжээнд 30-40 суманд автобензин байхгүй гэсэн мэдээлэлтэй байгаа ба өнөө маргаашдаа эдгээрийг хангахаар ажиллаж байна. Дараагийн ээлжид томоохон ШТС-ийн сүлжээгүй, хувийн жижиг шатахуун түгээх станцуудад цөөн тооны бөөний борлуулалтын хангалтыг хийнэ.  Долоодугаар сард нөөц, хангалт багассантай холбоотойгоор татан авалт багасч доголдол бий болсон ч өнөөдрийн татан авч байгаа хэмжээгээр хэвийн хэмжээнд хүрэх боломжтой. Бид энэ долоо хоногийн төгсгөлд улсын хэмжээнд шатахууны дарааллыг багасгах зорилтыг тавьж байгаа" гэлээ. 

Түүнчлэн саванд шатахуун олгох, дамлан зарж байгаа асуудлын талаар сэтгүүлчийн асуултанд  "Улаанбаатар хот болон орон нутагт ч зориулалтын саванд шатахуун олгоно гэсэн шаардлагыг тавьж байгаа. Иргэн орон сууцандаа шатахуун нөөцөлж байсан зөрчил илэрсэн. Энэ нь өөрийн болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаа алдах эрсдэлтэй тул ард иргэд маань аюулгүй байдлаа хангах ёстой. АИ-92 энгийн бүтээгдэхүүний үнийг есдүгээр сард үнэ нэмэхгүй, хангамж хэвийн байх тул зориулалтын бус саванд ахуйн байгууламжид хадгалахгүй байхыг анхааруулж байна хэмээсэн юм. 

ВИДЕО: