Насанд хүрээгүй охидтой фэйсбүүкээр танилцаж, эмзэг байдлыг нь далимдуулж биеийг нь үнэлүүлдэг байсан этгээдэд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, А.Н нь өөрийн фейсбүүк хаягаас 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр насанд хүрээгүй нэр бүхий хохирогчийн фейсбүүк хаяг руу хандаж, дуудан уулзаж, улмаар 2023 оны 4-10 дугаар саруудад эмзэг байдлыг нь далимдуулж, бусдад биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалсан гэх хэрэгт холбогдсон байна. Тус хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт (насанд хүрээгүй хүүхдийг биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалсан)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.