CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр хулгай хийж, залилдаг 18 настай этгээдийг олж тогтоон, шалгаж эхэлжээ

CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр хулгай хийж, залилдаг 18 настай этгээдийг олж тогтоон, шалгаж эхэлжээ

Цахим сүлжээнд нэр бүхий иргэн нь зах худалдааны төв болон CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ мөнгөө төлөхгүй залилдаг талаарх дүрс бичлэг бүхий мэдээлэл цацагдсан.

Тэгвэл тухайн этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. 

Тодруулбал, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зах, худалдааны төв болон CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд хулгайлах, залилах төрлийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Сэжигтэй этгээд 18 настай, эрэгтэй “Г” нь уг үйлдлийн аргаар 6 удаагийн гэмт хэрэг үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. 

ВИДЕО: