Балба болон Төвөд дэх Хятадын албан тушаалтнууд пүрэв гарагт /2026.08.27/ мэдэгдэл хийхдээ хилийн хоёр талд үүссэн нуур цөмөрч дахин үерлэх эрсдэл үүссэн гэдгийг анхааруулжээ. Лхагва гарагт /2026.08.26/ болсон хөрсний нуранги, үерийн улмаас 389 хүн амь үрэгдэж, мянга орчим хүн сураггүй хэвээр байгаа. Мөсөн гол нурсны улмаас уулын хөндий рүү их хэмжээний чулуулаг, мөс, шавар, хог хаягдал урсан орж ирсэн юм.
Ирэх гурван хоногийн хугацаанд гурван сая куб метр орчим ус хилийн ойролцоох далантай нуур руу урсаж орох төлөвтэй байгааг Төвөд дэх Хятадын албан тушаалтнууд хэлжээ. Есдүгээр сарын 1-нд нуур руу чиглэж буй усны урсац оргил түвшиндээ хүрэх төлөвтэй байгаа юм. Ирэх долоо хоногт орох бороо үерийн эрсдэлийг нэмэгдүүлнэ гэж Хятадын Усны нөөцийн яам мэдэгдэн байна. Харин Балбын албан тушаалтнууд хэлэхдээ голын урсцыг хаасан хог хаягдлаас үүссэн нуур цөмрөх эрсдэлтэй гэжээ.