Улаанбаатарт 18 градус дулаан байна

Улаанбаатарт 18 градус дулаан байна

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн зүүн хойд хэсгээр сэрүүсэж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +13...+18 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +24...+29 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +16...+18 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр нохой өдөр

26 минутын өмнө