"Найзын минь бэлэглэсэн зээрд үрээ төрийн наадамд айрагдсанд баяртай байна"

"Найзын минь бэлэглэсэн зээрд үрээ төрийн наадамд айрагдсанд баяртай байна"

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шандаст шүдлэн насны морьдын уралдаан өндөрлөж, түрүү айраг тодорлоо.

Булган аймгийн Булган сумын харьяат нийслэлийн алдарт уяач Батцогтын Ууганхүүгийн зээрд үрээ айргийн тавд хурдаллаа. "Хүрэн үрээ маань Булган аймгийн Баян-Агт сумын Пүрэвдоржийн Ууганбаярын унаган адуу. Найз маань энэ хавар надад бэлэглэсэн юм. Хүрэн үрээ маань сумандаа хоёр түрүүлсэн үрээ. Би найман жил морь уяж, төрийн наадамд сүүлийн гурван жил морь уралдуулж байна. Найздаа үнэхээр их баярлалаа. Нийт монголчууддаа, тэр дундаа Булганчууддаа баяр наадмын мэндийг хүргэе" хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.