Маргааш /2026.05.06/ Ардчтлсан намын ҮБХ хуралдана. Уг хурлаар тус намын дэд дарга болон, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг сонгох талаар яригдаж байгаа. Харин АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэх байх гэсэн хүлээлт байгаа юм. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Улс төрийн намын гол зорилго бол сонгуульд ялалт байгуулж, намынхаа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, улс орноо хэрэгжүүлэх юм. Тиймээс ирэх сонгуульд манай нам алдах эрхгүй. Миний хувьд С.Баярцогтыг намын ЕНБД болохыг дэмжиж байгаа. Яагаад гэвэл түүнээс илүү туршлагатай хүн манай намд байхгүй гэж хэлж болно. мөн АН хоёр хуваагдаад олон жил болоход нэгтгэж чадсан хүн бол С.Баярцогт дарга юм. Ер нь манай намд хамгийн хэрэгтэй байгаа зүйлийн нэг бол сахилга бат болов уу. Тиймээс намын хэв журмыг хамгийн сайн сахиулж чадах хүнийг л сонгох ёстой" гэв.
ШУУД ҮЗЭХ: