Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14859 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11951, орон нутагт 2941 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны тавдугаар сарын 5-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 33 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 60 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.
Тухайлбал, нийслэлд 46 хүн, хөдөө орон нутагт 14 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 31 хүн байгаа юм. Улаанбурхан өвчнөөр нас барсан тохиолдол 18 болоод байна.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5302 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3741, 5-9 насны 1908 хүүхэд, 15-19 насны 1812 хүүхэд Улаанбурханаар өвджээ.