Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр товлоод байна. Үүнд:
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2026 оны 3 дугаар сарын 9-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуудал, үргэлжилнэ/
- Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга болон бусад гурван гишүүн 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/
- “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуудал, асуулт асуух хугацаа 120 минут/
Ийнхүү өнөөдрийн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх болон анхны хэлэлцүүлгийн шатанд авч үзэхээр төлөвлөжээ.