Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэлнэ.
Өнөөдрийн хуралдаанаар хамгийн түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн мэдүүлсэн, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалт бүхий хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахаар төлөвлөжээ. Өмнөх чуулганы хуралдаанаар гишүүд уг төслийн талаар ажлын хэсгээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн тул энэ удаагийн хуралдаан шууд санал хураалтаар эхлэх юм. Тус хуулийн төслийг хэлэлцэх үеэр өнгөрсөн долоо хоногт Ардчилсан нам завсарлага авснаар санал хураалтыг хойшлуулж байсан билээ.