Монголын үндэсний бөхийн холбооны “Алтан цом”-ын шигшээ барилдааныг ирэх амралтын өдрүүдээр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.
Энэ хүрээнд МҮБХ-ноос зохион байгуулсан албан ёсны хуваарьт барилдаануудад оролцож “Уран барилдааны шагнал” хүртсэн аймгийн цолтнууд болон сумын заануудын уламжлалт барилдаанд түрүүлж үзүүрлэсэн шилдгийн шилдэг “Сумын заан” цолтнуудын багийн халз барилдаан болно.
Тодруулбал, бямба гарагт буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр АПУ Скайтел ХХК-ийн “АПУ Скайтел” баг, Алсын жим ХХК-ийн “Хамаг Монгол” багуудын гуравдугаар байрын төлөөх барилдааны үеэр “Сумын заан цолтон"- ууд, ням гарагт буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр М-Си-Эс группийн “М-Си-Эс Энержи” баг болон Хатант интернэшнл ХХК-ийн “Хатант интернэшнл” багуудын тэргүүн байрын төлөөх өрсөлдөөний үеэр “Уран баридаант аймгийн цолтон”-уудын багийн халз барилдаантай. Дайчин хурц барилдаан, цол амжилтын эрэмбээрээ сонгогдсон бөхчүүдийг сугалаагаар хуваарилан багийн бүрэлдэхүүн тодорлоо.