МҮБХ-ны “Их эе" ирэх сарын 15-нд болно

МҮБХ-ны “Их эе" ирэх сарын 15-нд болно

Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит аравдугаар "Их эе" хурал 2026 оны тавдугаар сарын 15-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Анхны хурал 1990 оны дөрөвдүгээр сард болсон бөгөөд дөрвөн жил тутамд улсын заан цолтноос дээш цолтой бүх бөхчүүд, 21 аймгийн салбар холбоод, одоо сонгуульт үүрэг гүйцэтгэж байгаа аймаг бүр мөн жаяг дэгийн багийн төлөөллөөс сонгогдсон тэргүүлэгчид бүхий 255 хүртэлх тооны төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдана.