Улаанбаатарт 495,400 төгрөг байсан амьжиргааны доод түвшинг 543,700 төгрөгөөр тогтоожээ

Улаанбаатарт 495,400 төгрөг байсан амьжиргааны доод түвшинг 543,700 төгрөгөөр тогтоожээ

Үндэсний статистикийн хороо 2026 оны амьжиргааны доод түвшнийг шинэчлэн баталжээ.

Тодруулбал, Улаанбаатарт өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 495,400 төгрөг байсан амьжиргааны доод түвшинг 543,700 төгрөг байхаар баталжээ. Харин Баруун бүс буюу Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт 490,000 байсан бол 538,700 төгрөг, Хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон аймагт 488,900 төгрөг байсан бол 526,200 төгрөг, төвийн бүсийн Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймагт 483,000 байсан бол 522,300 төгрөг, харин зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт 482,900 төгрөг байсан бол 519,200 төгрөг байхаар тус тус тогтоосон байна.