Засгийн газрын өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдрийн /2026.01.28/ хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд 30 хоногийн хугацаатай үүрэг өгч, энэ хугацаанд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхий сайдын Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд өгсөн 30 хоногийн хугацаа энэ сарын 28-нд буюу энэ долоо хоногт дуусгавар болно.