The MongolZ баг MOUZ багт 2-0 тооны харьцаатайгаар хожигдсоноор “PGL Cluj-Napoca 2026” тэмцээнд дөрөвдүгээр байранд орж, 43,750 ам.долларын эзэн боллоо.
Румын улсын Клуж-Напока хотноо болсон “PGL Cluj-Napoca 2026” тэмцээнд “VRS Global” жагсаалтаар топ 16 баг оролцож The Mongolz баг шөвгийн наймд Furia багийг 2-1 хожсон бол хагас шигшээд Vitality багт 2-0 хожигдож, гуравдугаар байрын төлөөх тоглолтод 2-1 харьцаагаар хожигдож дөрөвдүгээр байрт эзэллээ.
Тэдний дараагийн тэмцээн “ESL Pro League S23” гуравдугаар сарын 6-наас эхлэх бөгөөд The Mongolz багийн хувьд тэмцээний хоёрдугаар шатнаас өрсөлдөх аж.