Өчигдөр /2025.12.03/ Дундговь болон Дорноговь аймагт "Toyota Crown" автомашины хөдөлгүүрийн хэсэг шатсан дуудлага бүртгэгдсэн талаар ОБЕГ мэдээллээ.
Тодруулбал, Дорноговь аймаг, Айраг сум Цагаан дөрвөлж баг автомашин шатаж байна гэсэн дуудлагыг тус сумын Онцгой байдлын газрын Айраг сум дахь 23 дугаар ангийн алба хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход иргэн Ш-ийн “Toyota Crown” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Мөн Дундговь аймаг, Сайнцагаан сум Нарлаг баг автомашин шатаж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газрын 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын “Toyota Crown” загварын суудлын автомашин шатаж байхыг унтраажээ.