Метроны хөдөлгөөнд саад учруулсан гэх эмэгтэй нь Монголын бус БНХАУ-ын иргэн байжээ

Метроны хөдөлгөөнд саад учруулсан гэх эмэгтэй нь Монголын бус БНХАУ-ын иргэн байжээ

БНХАУ-д аялж явсан монгол эмэгтэй метроны хөдөлгөөнд саад болж, зогсоосон гэх утгатай бичлэг, мэдээлэл цахим орчинд цацагдсан. 

Тодруулбал, нэгэн эмэгтэй метро хөдлөх үед утсаар ярин, хөлөөрөө хааж зогсоод метроны хаалгыг хаалгахгүй байх бөгөөд ажилчдын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа нь бичлэгт харагдана. Тус бичлэгт гарч буй эмэгтэйг монгол хүн гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Тэгвэл энэ эмэгтэй нь Монгол бус БНХАУ-ын иргэн бөгөөд цуг явсан хүмүүсээ метронд суулгахын тулд тийм үйлдэл гаргасан гэжээ.