НЗД-ын орлогч А.Амартүвшин хагас коксон түлш хэрэглэснээр хүхрийн хий 43 хувиар буурч, агаарын бохирдол бага болсон гэж тайлбарлав

НЗД-ын орлогч А.Амартүвшин хагас коксон түлш хэрэглэснээр хүхрийн хий 43 хувиар буурч, агаарын бохирдол бага болсон гэж тайлбарлав

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин хагас коксон түлш хэрэглэж эхэлснээр агаарын бохирдол хэрхэн сайжирсан тухай өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл өглөө. 

Тэрээр "2025.11.24 буюу өнгөрсөн даваа гарагаас эхлэн хагас коксон түлшийг бүрэн хэрэглээнд нэвтрүүлсэн. Ингэснээр хүхрийн хий 43 хувиар, PM2.5 тоосонцор 8 хувиар, PM10 тоосонцор 19 хувиар тус тус буурсан байна. Агаарын бохирдол буурсан. Энэ бол нийслэлийн явуулын болон суурин агаарын чанар хэмжигчээр гаргасан дүн мэдээ" гэлээ.