Өнөөдөр /2025.12.01/ УИХ дахь намын бүлгүүд хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэнэ.
Мөн Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг хуралдаж, "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох" асуудлаар гаргасан нийтийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах асуудлыг хэлэлцэнэ.
Мөн өнөөдөр Хууль зүйн байнгын хороо хуралдаж эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хэрэгжилт, хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага бий эсэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ.
