Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх замын нэгдүгээр эгнээг чөлөөлнө

Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх замын нэгдүгээр эгнээг чөлөөлнө

Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, хурдыг нэмэх зорилгоор авто замын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх ажил эхэлсэн билээ.

Тэгвэл ирэх сарын 1-нээс Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг бүрэн камержуулан бүрэн чөлөөлж, зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл зорчдог болгоно. Тус замаар нийтийн тээврийн үйлчилгээнийесөн чиглэлийн 88 автобус тогтмол зорчдог. НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн шийдвэрийн дагуу ирэх сарын 1-нээс эхлэн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчсон автомашинд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.10-р зүйл, Зөрчлийн тухай хуулийн 14.7.29.3-р зүйлд заасан эрх зүйн зохицуулалтын дагуу хариуцлага тооцох аж. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаад камерт өртсөн бол тухайн жолоочид торгууль ирэх юм байна.