Монголбанк Монгол Улсын үндэсний тусгаар тогтнолын бэлгэдэл, эдийн засгийн хөгжлийн тулгуур нэгж болсон үндэсний мөнгөн тэмдэгт “Төгрөг” үүссэний 100 жилийн ойг тохиолдуулан “ТӨГРӨГ-100: Мөнгөн тэмдэгт, мөнгө, зээлийн бодлогын түүхэн хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлийн уралдааныг зохион байгуулж байна.
Уралдааны бүтээлүүдийг 2025.11.13-ны өдрөөс эхлэн, 2025.12.19-ний өдрийг дуусталх хугацаанд [email protected] цахим хаягаар хүлээж авах бөгөөд шилдэг бүтээлүүдийн хэлэлцүүлгийг 12 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулна. Эрдэм шинжилгээний бүтээлүүдийг Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг болон мөнгө зээлийн бодлогын түүхэн хөгжил, эдийн засагт үзүүлсэн нөлөө гэсэн ерөнхий агуулгын хүлээн авах бөгөөд эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, оюутнууд, банкны салбарын мэргэжилтнүүд та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалжээ.
