Ирэх долоо хоногийн Лхагва гаргаас эхлэн ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна

Ирэх долоо хоногийн Лхагва гаргаас эхлэн ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна

Ирэх өдрүүдэд нийт нутгаар шөнөдөө хүйтэн хононо. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -10...-15 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус, бусад нутгаар шөнөдөө -11...-16 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна. Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 21-нд нутгийн баруун хэсгээр, энэ сарын 22-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө