Улаанбаатарт цас орохгүй, 8 градус хүйтэн байна

Улаанбаатарт цас орохгүй, 8 градус хүйтэн байна

Ирэх өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна. Өнөөдөр ихэнх нутгаар багавтар үүлтэй. Халх голын сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эхээр -14...-19 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9...-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...+1 градус дулаан, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 1-6 метр. -6...-8 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө