Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийг ачих, шилжүүлэх ажлыг нэр бүхий 15 компани хийж гүйцэтгэдэг.
Гэтэл тухайн компаниудын үйл ажиллагааны талаар иргэд шүүмжилж, цахим сүлжээнл байр сууриа нэлээдгүй илэрхийлдэг болсон. Тэгвэл өнөөдөр /2025.10.19/ нэр бүхий ачилтын компанийн ажилчид тээврийн хэрэгслийг шилжүүлэн ачих үедээ тухайн автомашиныг эвдэж сүйтгэн, хүний өмчид халдсан талаарх бичлэг цацагдлаа.
ВИДЕО:
Тухайн бичлэгт гарснаар ачилтын компанийн ажилчид тээврийн хэрэгслийг ачаад хөдлөх боловч бэхэлгээ нь тавигдаж, улмаар тухайн ачиж явсан автомашин нь ухарч, ойролцоо байсан тээврийн хэрэгслийн мөргөх бөгөөд ачилтын компаний ухрах үйлдэл хийх үедээ уг автомашины урд хэсгийг мөргөж, эвдэж буй нь гарч байгаа юм. Азаар тухайн үед хүн байгаагүй аж. Уг хэргийг хуулийн байгууллагаас шалгаж, холбогдох хүмүүст хариуцлага тооцох ёстой гэдгийг иргэд хэлж байна.